Аливаа зүйлийн давс, хужир ихэдвэл нэн аюултай. Ардчилсан хэмээх малгайтай манай улсад ард олны зэвүүцлийг хүргэсэн үйл явдлууд хэрээс хэтэрлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хов, живнээс үндэслэн буруутгаж дөрвөн жил хорих ял оноосон. Даарин дээр нь давс гэдэг шиг УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт буюу 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг СЕХ-ны шийдвэрээр УИХ-д сонгогдсонд тооцож тангараг өргүүлэхээр болсон явдал нийт ард иргэдийг дэндүү доромжилсон хэрэг боллоо. Шүүх, прокурорын байгууллагын нэр хүндийг унагасан эдгээр үйл явдлууд зөвхөн АН-ын талд үйлчилж буй нь захын тэнэг хүнд ойлгомжтой байна. Цаашилбал “Элбэгдоржийн гар хөлүүд юу л хийгээд байна даа” гэх эгдүүцлийг нийгэмд авчирлаа. Олон жилийн дараа засгийн эрхийг барьж буй АН-ын зарим нэг хүний омог бардам увайгүйтэл яавч эерэг үр дүн авчрахгүй нь тодорхой боллоо.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө