Одоогоос 58 жилийн түүхтэй Улаанбаатар зочид буудлын өмнөх В.И.Лениний хөшөөг өнөөдөр 12.30 цагт буулгах гэж байна. Энэ үйл ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцож байгаа юм байна. Энэхүү хөшөөг буулгасны дараа хотын дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. В.И.Лениний хөшөөг дуудлага худалдаагаар 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулахаар болсон бөгөөд одоогоор хоёр компани саналаа ирүүлээд байгаа ажээ. В.И.Лениний хөшөө байсан газарт 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулан дурсгалын хөшөө босгох саналыг зарим албаны хүмүүс гаргасан бол 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монголын Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө