Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат аравдугаар сарын 17, 18, 19-нд дан хөгжмийн тоглолтондоо бэлдэн тун завгүй явна. Саяхан “one music” продакшнаа байгуулсан бөгөөд Монголынхоо ардын хөгжимчид, дуучид, уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа ажээ. Удахгүй болох тоглолтонд нь азийн ятгын хатан, хаан гэгддэг ятгачин Мөнх-эрдэнэ болон морин хуурч Жамъян гуайн хэмжээнд дүйцэх тоглолт үзүүлдэг авьяаслаг морин хуурч Д.Шинэцогт зэрэг Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний цөөхүүл хөгжимчдийн уралдааны гранпри шагналтай шилдэг ардын хөгжимчид, ДБЭТ-ын найрал дуучид оролцох ажээ. Тоглолт хоёр хэсэгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт “Аравт” кинотой хослон дан ганц Аравтын аязууд эгшиглэх бол хоёрдугаар хэсэгт “Цагаан хар цагаан” цомгондоо багтсан шилдэг уран бүтээлүүдээс хүргэж үзэгч олондооо сюрприз барихаар төлөвлөжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө