Айлын хашаагаар болон энд тэндгүй явах золбин ноходыг алж том, жижиг цайны газруудаар зардаг бүлэглэсэн гэм хэрэгтнүүдийг илрүүлсэн байна. Эдгээр гэмт хэрэгтнүүд энэхүү ажлаа нэлээд удаан хугацаагаар хийж байгаа гэнэ. Тэдний агнасан нохойн махыг цайны газрууд нь маш дуртай авдаг гэж хэнэгчгүй ярих нь биднийг “даапаалах” мэт. Ажил ихтэй үедээ өдөр, оройн хоолоо ойролцоох хоолны газруудаас авч иддэг олон хүмүүс байдаг. Тэгэхлээр тэрхүү идэж буй хоолны мах нөгөөх нохойн мах нь ч байж мэдэх нь ээ. Монголчууд бид малын тоо толгойгоороо дэлхийд дээгүүр байдаг атлаа энд, тэндгүй хог, хаягдалаар хооллох нохойн мах иднэ гэдэг дэндүү эмгэнэлтэй. Энэ талаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан байгууллага байдаг бол анхааралдаа авмаар юм.
“Прокурор Г.Баясгалан 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт анхнаас нь хяналт тавьсан учир түүний хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан"
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа