“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө хоёр хүн маргалдсаны улмаас нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарч, нисэх буудалд хэсэг хугацаанд хөл хорио тогтоосон тухай бид мэдээлсэн билээ. Маргалдсан хоёр хүн нь өнөөдөр өглөө 08.42 цагт газардсан “Оюутолгой” компанийн онгоцноос буусан тус компанийн ажилчид байсан тухай албан бус мэдээлэл байсан юм. Хэргийн газар цагдаагийнхан ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээллээр “Оюутолгой” компанид ажиллаж байгаад халагдсан Э гэгч нь цехийн дарга Э-г хутгалсан байна. Онгоц газардахыг хүлээж байгаад цехийн дарга Э-г бууж ирмэгц ариун цэврийн өрөөнд дагуулж ороод, дөрвөн удаа хутгалжээ. Дараа нь өөрийгөө зүрхэн тус газраа хутгалсан гэсэн мэдээлэл байна. Тэднийг ГССҮТ-д хүргээд байгаа юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө