Уран бүтээлээрээ эд ундран оргилж буй Мөрөөдлийн театрынхан үзэгч олондоо тасралтгүй уран бүтээлээ хүргэж хүмүүс ч үүнд нь ихэд ам сайтай байна. Анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжиг нь олон түмний хүртээл болж, сэтгэл үлдсэн сайхан жүжиг болж чадсан. Ийн гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн Мөрөөдлийн театрынхан уран бүтээл арвинтай олз омгоор дүүрэн явна. Саяхан “Амьдрал өөрөө бэлэг” тайзны жүжгээ үзэгч олныхоо хүртээл болголоо. Уг жүжгийг үзсэн хүмүүс жүжгийн талаар ярихдаа “маш өвөрмөц шийдэлтэйн дээр үнэхээр эрч хүчээр дүүрэн залуусын хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн сайхан жүжиг байна” хэмээн магтаалын үг урсгаж байсан юм. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон ийнхүү хүмүүсийн талархалыг хүлээсэн хэд, хэдэн уран бүтээл гаргасан шигээ цааш цаашдаа олон сайхан уран бүтээлээрээ үзэгч олонд бэлэг барина гэдэгт итгэлтэй байна. Залуусын маань уран бүтээл үргэлжид дээшээ оргилж байх болтугай.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө