Цаг, цагийн хит дуунууд тухайн үеийн мартагдсан дурсамжийг эргүүлж авчирдаг. Яг л тухайн дуу сонсож явсан тэр сайхан мөчүүдийг бодохоор үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж төрж, дууны аязаар дурсамжаараа би хөвөрдөг. Хүүхэд насны эсвэл залуу насны андууд, бүх л нууцаа хуваалцдаг байсан тэр л дотны хүний тань аяг аашийг санагдуулж чадах шидэт зүйл бол дуу юм. Миний нэгээхэн дурсамжууд хөгжмийн зохиолч Отгонбаярын зохиосон олон дуунд бий. Түүний “Чимээгүй ирэх дурлал” дууг сонсохоор надад зургаадугаар ангийн дурлалт охин санагддаг. Харин “Ээждээ” дууг сонсохоор анх гитар сурах гэж хэрхэн оролдож байсан минь мэдрэгдэх шиг болдог. Хурдын зарим дуу миний багын амьдарч байсан байр, найзуудтайгаа тоглож байсан гудамнууд нүднээ тодроод ирдэг. Мөн танд ч гэсэн энэ мэт дурсамжнууд Хурд хамтлагийн болон Отгонбаярын зохиосон ямар, ямар дуунуудаас амилдагийг та бидэнтэй хуваалцаарай.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө