1. СЭДЭВ
1.1 Наадамд бүртгүүлсэн оролцогч бүр "ухаалаг гар утсаар" дараах сэдвүүдээр чөлөөт видео бичлэг хийж оролцно.
1.2 Кино. Улаанбаатар хотын эргэн тойронд болж буй хөгжил цэцэглэлт, нийгэмд тулгарч буй том жижиг асуудал, таны сэтгэлийг зовоож эсвэл баярлуулж буй хотын бодлого.
Жишээ нь: түгжрэл, харилцаа, соёл, авилгал, зам засвар . . .
Эх нутаг, нийслэл хот, аав ээж, эмээ өвөө, төрж өссөн хороолол, хайрт хань, гэр бүл эсвэл хэн нэгний хайрын түүхийн тухай.
1.3 Баримтат кино. Улаанбаатар хотын өөрчлөлт, цэцэглэлт, сэргэн мандалт, хүмүүсийн харилцаа, соёл гэх мэт таны сэтгэлд буюу нүдэнд дээр тань өөрчлөгдөж буй бүхний тухай.
1.4 Реклам. Хэдхэн хоромын хугацаанд Улаанбаатар хотоо эсвэл хотынхоо ямар нэгэн үнэт зүйлсийг рекламдах. Улаанбаатар би чамд хайртай наадамын ЛОГО-г рекламдах.
1.5 Видео клип. Наадамд оролцогч ямар нэгэн дуу, хөгжим сонгож түүндээ зориулан дүрсжүүлнэ. Бүжиг, дуу, шүлэг байж болно.
Жишээ нь: Хийморь тэтэгсэн улаан баатар, флаш моб, явах цаг боллоо . . .
1.6 Гэрийн бичлэг. Наадамд оролцогч гар утсаараа хамгийн энгийн бичлэгээ хийж оролцож болно. Өөрийн болон бусдын ажил, амьдрал, гэр бүл, амьтан гэх мэт.
2. ЖУРАМ БОЛОН ШААРДЛАГА
2. 1 Сонгосон сэдэвээрээ зөвхөн "УХААЛАГ УТАС" ашиглан наадамд оролцох.
Жишээ нь: I phone, Galaxy S, HTC8, IEOSX5 . . .
2.2 "УЛААНБААТАР БИ ЧАМД ХАЙРТАЙ" сэдэвийн хүрээнд бүтээлээ хийх.
2.3 Ямар нэгэн мэрэгжлийн ЗУРГИЙН АППАРАТ АШГИЛАХГҮЙ байх.
2.4 Бүтээлийнхээ өмнө НААДАМЫН ЛОГО, БҮРТГЭЛИЙН ДУГААР хоёрыг байрлуулах.
2.5 Оролцогч бүр бүтээлдээ НЭР өгөх.
2.5 Зохион байгуулагчаас өгсөн МАНДАТЫГ наадмын хүрээнд тогтмол зүүх.
3. ФОРМАТ БОЛОН ХУГАЦАА
3.1 Сонгосон бүтээлүүдийг доор заасан форматаар хийх:
А. Ухаалаг гар утас
B. HD формат
C. Дүрсний эвлүүлэг хийсэн байх
D. Дууны чанар сайн байх
E. 3.2-т заасан хугацааг барих
3.2 Сонгосон бүтээлүүдээ доор заасан хугацаанд хийх:
А. Кино 5-7 минут
B. Баримтат кино 5-7 минут
C. Реклам 30-60 секунд
D. Видео клип 3-5 минут
E. Гэрийн бичлэг 1-3 минут
.jpg)
4. ШҮҮЛТ
4.1 Наадамд оролцож буй бүх бүтээлийг 2012 оны 10 сарын 20 хүртэл бүртгэж авснаас хойш нийт бүтээлүүдийг 2012 оны 10 сарын 21 өдөр www.facebook.com/ubiloveyou гэсэн сайт дээр байрлуулж 2012 оны 10 сарын 28 өдөр хүртэл СЭДЭВ БҮРД хамгийн их LIKE авсан бүтээлийг шилдэг бүтээлээр шалгаруулна.
5. ШАГНАЛ
5.1 Хамгийн их санал авсан шилдэг бүтээл 5,000,000 төгрөгний шагналтай.
5.2 G-Mobile - c УХААЛАГ ГАР УТАС мөн 10GB ДАТА ЭРХ.
5.3 Засаг даргын нэрэмжит шагнал.
5.4 Зохион байгуулагчийн нэрэмжит шагнал болон ЦОМ.
6. НААДМЫН ХУВААРЬ
6.1 "Улаанбаатар би чамд хайрта" ухаалаг гар утас видео наадам нь доорох хуваарийн дагуу явагдана:
2012.10.01 - 2012.10.10 Бүртгэл
2012.10.02 - 2012.10.20 Бүтээл хийх
2012.10.20 Бүтээл өгөх
2012.10.21 Facebook - дээр бүх бүтээлийг байруулах
2012.10.21 - 2012.10.28 Шалгаруулах
2012.10.29 Шагнал гардуулах ёслол
www.cagfilm.com
УТАС: 8809 3456
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ