Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ. Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн байна.
Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 10-15 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүрэв гарагт бүх нийтээр амарна
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг 11.40 цагаас үднэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна