Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Moderator
14 цаг 19 минутын өмнө

2026 оны 11 дүгээр сарын 20-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 22, 23-нд ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 20-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 21-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 23-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 24, 25-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 22, 26-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи:Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 22, 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 24, 25-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-22 хэм, бусад хэсгээр 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна