Улсын Их Хурлын чуулганы арваннэгдүгээр сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцлээ. Санал хураалтыг арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагийн 10:00 цагт явуулахаар хойшлуулжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт уг саналыг чуулганд оруулахдаа Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн гэж УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц мэдээллээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир санхүүгийн салбарт олон жил ажиллаж, шатлан дэвшсэн албан хаагчийг чөлөөлөх нь мэргэжлийн хүмүүсийн төрийн албанд ажиллах сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэв. Тэрбээр банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө 2016 онд 535 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 10.21 их наяд төгрөгт хүрснийг дурдаж, тус хорооны хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг хэлэлцэх шаардлагатай гэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа төрийн албан хаагчид улс төрийн болон удирдлагын шахалтаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргах нөхцөл үүсдэг асуудлыг хөндлөө. Тэрбээр ажлын байрны дарамт, хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод нэгдэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн дундаж хүү 45 хувь, гар утасны хэрэглүүрээр олгодог зээлийнх 60 хувь, арилжааны банкны зээлийнх 18 хувь байгааг дурдлаа. Тэрбээр иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, банк бус санхүү болон даатгалын салбарын хууль, зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай гэж мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг 11.40 цагаас үднэ
СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэнэ
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Монгол Улсын прокурорын байгууллага Олон улсын прокуроруудын холбооны (IAP) ерөнхий хуралд оролцлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна