Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ

Moderator
28 минутын өмнө

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2026 оны эхний 9 сард 54.7 их наяд төгрөгт хүрч,өмнөх оны мөн үеэс 6.1 (12.6%) их наядөгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.9 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.

Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 2026 оны эхний 9 сард 11.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх
оны мөн үеэс 719.3 (6.6%) тэрбум төгрөгөөр өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 43.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4 (14.4%) их наяд төгрөгөөр өссөн.

Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны жижиглэн худалдаа өмнөх оны мөн үеэс 2.8 (35.8%) их наяд төгрөгөөр, хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 1.4 (32.9%) их наяд төгрөгөөр, машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдаа 503.2 (33.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Худалдааны салбарын 2026 оны эхний 9 сард борлуулалтын орлогын 42.8 хувь нь бөөний худалдаа, 57.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2026 оны эхний 9 сард 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 (14.0%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааных 23.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 (10.8%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

2026 оны эхний 9 сард худалдааны салбарын борлуулалтын орлогын 85.7% нь Улаанбаатар, 3.6% нь Өмнөговь, 1.2% нь Дархан-Уул, 1.2% нь Орхон, аймагт тус тус оногдож байгаа нь худалдааны салбарын нийт борлуулалтын 91.8 хувийг бүрдүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна