Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна

Moderator
1 цаг 46 минутын өмнө

Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдээгээр:

РМ10 тоосонцрын агууламж 52-242 мкг/м3, хамгийн өндөр агууламж Хайлааст орчим 242 мкг/м3 буюу АЧС /Агаарын чанарын стандарт/-аас 2.4 дахин их

Азотын давхар исэл (NO2)-ийн агууламж 13-82 мкг/м3, хамгийн өндөр агууламж Зайсан орчим 82 мкг/м3 буюу АЧС-аас 1.6 дахин их

Хүхэрлэг хий (SO2)-н агууламж 8-80 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 80 мкг/м3 буюу АЧС-аас 1.6 дахин их

РМ2.5 тоосонцрын агууламж 10-75 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 75 мкг/м3 буюу АЧС-аас 2 дахин их

Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж 524-4280 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 4280 мкг/м3 буюу АЧС-аас 1 дахин их байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна