Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Moderator
2 цаг 7 минутын өмнө

Өнөөдөр дөрвөн байнгын хороо, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан таван ажлын хэсэг дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 

УИХ-ын даргын 2026 оны 312 дугаар захирамжаар байгуулагдсан

  1. Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Эдийн засгийн байнгын хороо

  1. Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  2. УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан
  3. Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Төсвийн байнгын хороо

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026 он) сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан

  1. Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

  1. “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох

Хууль зүйн байнгын хороо

  1. Хууль зүйн зөвлөмж хэлэлцэх
  2. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

  1. Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  3. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна