Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ

Moderator
1 цаг 29 минутын өмнө

Нийтийн тээврийн бодлогын газарт "Автобусны буудал дээрээс хүнээ авахгүй явлаа" гэх гомдол олон иржээ. Тухайлбал "Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Саруулжаргал "Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-080, 1-089 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч буудал дээр зогсоогүй" гэх гомдол ирүүлжээ.

Улмаар тус гомдлын дагуу "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга н.Сунхар, 1-080, 1-089 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ авсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна