Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 24 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 996 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 6 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.
Өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахын тулд бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх, иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх, гаалийн хяналт шалгалт хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан төрсөн эгчтэйгээ бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 4,7 тэрбум төгрөгийг шилжүүлж хохирол учруулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна