Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана

Moderator
30 минутын өмнө

Хүйтний улиралд ханиад томуугийн өвчлөл нэмэгддэг учраас  2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Өрхийн эрүүл мэндийн төвүүд дараах хуваариар уртасгасан цагаар ажиллана.

Тодруулбал ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 17:00 цаг, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллана.

Мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг төвийн дөрвөн дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна