60 хоног цагдан хоригдсон иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарыг суллан, гадуур шалгаж эхэлжээ

Moderator
4 цаг 43 минутын өмнө

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, цахим орчинд шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн байдаг.

Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 9-нд прокуророос тэдний цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг шүүхэд хүргүүлж, улмаар дээрх нэр бүхий хүмүүсийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн юм.

Харин өчигдөр /10.12/ дээрх иргэдийн цагдан хорионы хугацаа дууссанаар суллагдаж, гадуур шалгагдаж эхэлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна