Улсын хилээр орсон гадаадын зорчигчид, өмнөх оны мөн үеэс 21.4 хувиар өсжээ

Moderator
4 цаг 13 минутын өмнө

2026 оны эхний 9 сард 3336.2 мянган зорчигч улсын хилээр орсны 34.2 хувь нь Замын-Yүд, 26.8 хувь нь Чингис хаан, 8.9 хувь нь Гашуун сухайт, 8.4 хувь нь Алтанбулаг, 6.6 хувь нь Шивээхүрэн, 15.1 хувь нь бусад боомтоор тус тус орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 2437.1 (73.1%) мянга нь Монгол Улсын иргэд, 899.1 26.9%)
мянга нь гадаад улсын иргэд байгаагаас Монгол Улсын иргэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 191.1 (8.4%) мянга, гадаад улсын иргэд 167.4 (21.4%) мянгаар нэмэгджээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 535.0 (59.9%) мянга нь эрэгтэйчүүд, 399.3 (40.1%) мянга нь эмэгтэйчүүд байна. Мөн улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 579.9 (62.1%) мянга нь 30-59 насныхан байна.

Мөн зорчсон хугацаагаар нь авч үзвэл 143.6 (15.4%) мянга нь 10 хүртэл хоног, 687.7 (73.6%) мянга нь 30 хүртэл хоног, 8.9 (0.9%) мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 94.1 (10.1%) мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 57.9 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 36.7 хувь нь Европ, 2.8 хувь нь Америк, 1.3 хувь нь Ойрх Дорнод, 1.0 хувь нь Өмнөд Ази, 0.3 хувь нь Африк тивийн зорчигчид эзэлж байна.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 30.2 хувь нь ОХУ-ын иргэд, 29.8 хувь нь БНХАУ-ын иргэд, 16.9 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 4.5 хувь нь Япон улсын иргэд, 1.6 хувь нь ХБНГУ-ын иргэд, 17.0 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Screenshot 2026-10-13 092640

Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, ОХУ-ын жуулчид 72.0 (40.9%) мянга, БНХАУ-ын жуулчид 4.1 (2.4%) мянга, Япон Улсын жуулчид 2.6 (8.9%) мянгаар өсжээ.

Screenshot 2026-10-13 092657

Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд 2026 оны эхний 9 сард 2437.1 (давхардсан тоогоор) мянга болж өмнөх оны мөн үеэс 187.5 (8.3%) мянган хүнээр өсөхөд БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 213.9 (12.7%) мянга, Япон улс руу  3.2 (7.5%) мянга, БНСУ руу 2.7 (2.0%) мянгаар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин ОХУ  руу зорчсон иргэдийн тоо 19.2 (8.9%) мянгаар бууржээ.


Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 1540.6 (63.2%) мянга нь эрэгтэйчүүд, 896.5 (36.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр нь авч үзвэл 30-54 насныхан 1571.5 (64.5%) мянга байна.

Тэдний 76.2 (3.1%) мянга нь 10 хүртэл хоног, 2174.4 (89.2%) мянга нь 30 хүртэл хоног, 8.9 (0.4%) мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 177.7 (7.3%) мянга нь 90-ээс дээш  хоногоор гадаадад зорчжээ.

Монгол Улсын иргэдийн 56.6 (2.3%) мянга нь  албан/бизнесийн, 2380.5 (97.7%) мянга нь хувийн зорилгоор зорчсон байна.

Screenshot 2026-10-13 092713

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна