Төрийн банк харилцагчдадаа эрүүл мэндийн гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хувийн эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна.
Тус багц бүтээгдэхүүний харилцагч болсноор Төрийн банктай хамтран ажилладаг Монгол Улсын 20, Бүгд Найрамдах Солонгос Улсын 70 гаруй, Бүгд Найрамдах Турк Улсын 2, нийт 100 орчим эрүүл мэндийн байгууллагаас 5-20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм.
Төрийн банк нь харилцагчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын нүдний нарийн мэргэжлийн “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл иргэн” багцын харилцагчид тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ үйлчилгээний төрлөөс хамаарч 40 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдлээ.
“Gangnam Brand Eye Clinic” нь Сөүл хотын Ганнам дүүрэг дэх үндсэн эмнэлгээс гадна Инчон хотод салбартай, нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага юм.
Мөн тус эмнэлэг нь Олон улсын үйлчлүүлэгчдэд зориулан англи, япон, хятад болон монгол хэлний орчуулагчтай тул Монгол харилцагчид ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр, тав тухтай орчинд эмчилгээ, үйлчилгээ авах бүрэн боломжтой юм.
Төрийн банк цаашид харилцагчдынхаа эрүүл мэнд, санхүүгийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ дотоод, гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүний хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхааран ажиллах болно.
Итгэл төгс Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Баавгай суурьшлын бүсэд нэвтэрснийг харсан даруйдаа шуурхай мэдээлээрэй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 9 бүртгэгджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1427 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоног цагдан хорихоор шүүх шийдвэрлэлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна