МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБООНООС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХӨГЖИЛ – МАНЛАЙЛАЛ – ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ"

Moderator
1 цаг 23 минутын өмнө

Монгол Залуу Багш Нарын Холбоо НҮТББ” нь анх 2008 онд Баянзүрх дүүргийн Залуу багш нарын холбоо нэртэйгээр байгуулагдаж улмаар 2015 оноос “Yes Mongolia Монголын Залуу багш нарын холбоо” болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоодоо байгуулж үндэсний хэмжээний томоохон холбоо болох анхдагч суурийг одоогийн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тавьж байсан түүхтэй.


2026 оны 08 сарын 12-нд Монголын Залуу Багш Нарын Холбооны 21 аймаг, 9 дүүргийн дарга нарын болон удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Захиргаа, Санхүүгийн газрын дарга, МУИС-н Нийтийн удирдлагын тэнхимийн Төрийн удирдлагын багш Доктор Батжаргалын Батцэцэгийг тус холбооны 2 дахь өрөнхийлөгчөөр сонгож аймаг, дүүргүүдийн холбооны удирдлагын бүтцийг дахин шинэчлэх, үйл ажиллагааг идэвхижүүлэх, боловсролын салбарын багш, ажиллагсадтай бүсчилсэн уулзалтуудыг зохион байгуулж багш нарын тэр дундаа боловсролын салбарт ажиллаж буй нийт залуу багш нарын дунд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж багш нарын санал санаачлага, тэдний дуу хоолойг төр засгийн холбогдох байгууллагууд болон салбарын яам, агентлагуудад уламжилж ажиллах шийдвэр гарсаны дагуу 2026 оны 11 сарын 21-ны өдөр хойд бүсийн буюу Орхон аймаг, Булган аймаг, Хөвсгөл аймгийн нийт 200 орчим багш нарын бүсийн чуулга уулзалтыг хийсэн бол өнөөдөр буюу 2026 оны 11 сарын 28-ны өдөр Монгол Залуу Багш нарын холбооноос санаачлан Нийслэлийн залуу багш нарын дунд “ХӨГЖИЛ-МАНЛАЙЛАЛ-ШИНЭЧЛЭЛ” сэдвийн дор 300 багшийн чуулга уулзалтыг “Найрамдал”олон улсын хүүхдийн зусланд хийж байна.


Өнөөдрийн чуулга уулзалтийн “Хөгжил – Манлайлал – Шинэчлэл” гэсэн сэдэв нь залуу багш нарын шинэ санаа, эрч хүч, зориг тэмүүлэл, өөрчлөлтийг эхлүүлэх хүсэл эрмэлзлэлийн эхлэл бөгөөд багш бол боловсролын салбарын хамгийн том баялаг, ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүч юм гэдгийг илэрхийлсэн арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.


Дээрх 300 залуу багш нарын арга хэмжээг YES MONGOLIA ТББ-н дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” салбар зөвлөлийн ажлыг зохицуулах ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ, “Найрамдал” Олон улсын хүүхдийн зуслангийн дарга Л.Гантулга , 9 дүүргийн салбар зөвлөлийн дарга нар дэмжин оролцож байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна