Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийг унтраах хүрээнд үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулна

Moderator
4 цаг 28 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг буюу Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ой хээрийн түймэр гарсныг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль хамгаалагчид, сумын иргэд 3 өдөр ажилласан ч цурмад оруулж чадаагүй байна.

Иймд Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх 1, 2 экспедиц дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхэллээ.

Түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж газар авсан тул Хилийн цэргийн ангийнхан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн, нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэсwww.icc.mnцахим хуудаснаас шинэчилсэн мэдээллийг давтамжтайгаар авах боломжтой. Aqua болон Suomi-NPP хиймэл дагуулын зураг 15 цагт шинэчлэгдэнэ.

Хуурайшлын улиралд ногоон бүсэд зорчиж буй хэн бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

841120737_1577264001208030_2624213120219086478_n

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна