Засгийн газар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах системийн шинэчлэл хэрэгжүүлж байна.
“Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 134 дүгээр тогтоол энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдаж, яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулах шийдвэр гарсан. Тогтоолын хэрэгжилтийн явцтай Ерөнхий сайд Н.Учрал /2026-10-07/ танилцаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллалаа.

Монгол Улсад нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд тохиолдож байна. Түргэн тусламжийн тогтолцоог шинэчлэн сайжруулснаар илүү олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн “Хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан үед чанартай, шуурхай тусламж авах боломж ижил байх ёстой. Засгийн газар түргэн тусламжийн тогтолцоонд хэсэгчилсэн бус, системийн шинэчлэл хийнэ. Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах нь зөвхөн шинэ байгууллага барих тухай асуудал биш юм. Монгол Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, баг илгээх, өвчтөнийг аль эмнэлэгт хүргэхийг зохицуулах, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн удирдах нэгдсэн тогтолцоог бий болгох шинэчлэл юм” гэлээ.

Яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулах, оновчтой зохион байгуулахад чиглэсэн салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад Засгийн газар анхаарч ажиллаж буйг Ерөнхий сайд онцлоод энэ шинэчлэлд Эрүүл мэндийн яам манлайлал үзүүлж ажиллахыг үүрэг болгов.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийг иж бүрэн өргөтгөж, ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБООНООС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХӨГЖИЛ – МАНЛАЙЛАЛ – ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ"
Ногоон автобусны А.Ганхуяг хорих ангид ялаа эдэлж байгаа
С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна