Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан Сөүл хотод энэ сарын 29-31-нд болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг хэлэлцээд баталлаа.
Тус хуралдаан нь Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын "Стратегийн түншлэл"-ийн харилцаа, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.
Хуралдаанаар хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар санал солилцоно. Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ.
Товч мэдээ
· Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт бодлогын хэрэгжилтийг шуурхай уялдуулах, эдийн засгийн гадаад цочролд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, реформын хэрэгжилтэд салбар хоорондын зохицуулалт хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож шуурхай арга хэмжээ авах чиг үүргийг дэд сайдын түвшинд бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томиллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гадаадын иргэн "Их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно" гэж залилжээ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан энэ сард болно
"Хөвсгөл дулааны станц"-ын их засварын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг шийдвэрлэлээ
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна
3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна