Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг, их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно” гэж иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтах гэж байсныг тогтоон энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо.
Тодруулбал, Иргэн Т нь гадаад улсын 2 иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах зорилгоор 250 мянга орчим ам.доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, уг хэргийн холбогдогч болох гадаад улсын иргэдийг саатуулан шалгаж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бизнесийн хөрөнгө оруулалттай холбоотой 63 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, гадаад улсын иргэн холбогдсон байж болзошгүй 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан 5 хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхэн хөрөнгө оруулалт, санхүүжилт олгоно гэсэн аливаа саналыг албан ёсны эх сурвалжаар нягталж, баталгаагүй этгээдэд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэхгүй байж залилах гэмт хэргээс сэргийлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гадаадын иргэн "Их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно" гэж залилжээ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан энэ сард болно
"Хөвсгөл дулааны станц"-ын их засварын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг шийдвэрлэлээ
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна
3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна