Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны арван нэгдүгээр сарын 01-нээс 2027 оны гуравугаар сар хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдэээмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалж байна.
Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрт илрүүлийн талаар мэдээлэл хийлээ.
2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна. 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 орчим хувийг зургаа хүртэлх насныхан эзэлж байна.
Засгийн газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 01-нээс улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 насны нийт 281895 хүүхэд хамрагдана. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гадаадын иргэн "Их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно" гэж залилжээ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан энэ сард болно
"Хөвсгөл дулааны станц"-ын их засварын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг шийдвэрлэлээ
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна
3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна