3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо

Moderator
1 цаг 59 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа.

Тогтоолоор 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2028 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд 0 (тэг) хувиар тогтоолоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна