"Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан" гэх мэдээллийг ТЕГ-т шалгуулахаар прокурорт шилжүүлжээ

Moderator
1 цаг 33 минутын өмнө

Иргэн Б.Мөнхсайхан, Г.Гүррагчаа нар "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатарыг шалгуулах хүсэлт гарган Улсын Ерөнхий прокурорын газарт ханджээ. Харин прокурорын байгууллагаас "Үнэн ба зөв нам"-ын удирдах албан тушаалтан, гишүүд дэмжигчид нь үндэсний эв нэгдлийг бусниулахаар цахим сүлжээнд хуурамч хаяг ашиглан, олон нийтийг үймээн самуунд уриалж, турхирсан үйл ажиллагаа явуулсан" гэх мэт хэргийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэжээ.

2fa31254-2595-44eb-82aa-cade2d279957.webp

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна