Прокурор 3838 хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ

Moderator
2 цаг 11 минутын өмнө

Прокурорын байгууллагаас эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 1,647 шийдвэрийг, хэрэгсэхгүй болгосон 563 шийдвэрийг тус тус хүчингүй болгож, мөн үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 2,948 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж, 1902 дүгнэлтийг шүүхээр хянан хэлэлцүүлсний 1,779 буюу 93.5 хувь нь биелжээ.

Прокуророос хууль тогтоомжийн хэрэгжилтийг 270 удаа шалгаж, 96 удаа судлан нийт 8,743 зөрчлийг илрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 154 шаардлага хүргүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулж, 95 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 48,322 удаа, захиргааны хэргийн шүүх хуралдаанд 355 удаа тус тус оролцсон. Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр нийтийн ашиг сонирхолд нийт 82 тэрбум 494 сая төгрөгийн хохирол учирснаас 43 тэрбум 796 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөгдсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна