Өнгөрсөн долоон хоногт ЦЕГ-ийн Интерполын үндэсний төв товчоо, гадаад улсын үндэсний төв товчоотой хамтран ажиллаж, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Тухайлбал залилах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, Интерполын "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Солонгос улсаас албадан авчирсан байна.
Мөн "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг залилж, мөнгө угаах гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан иргэн Б, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг тус тус саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан гэмт этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байгаа тул гэмт хэрэгт холбогдсон иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан" гэх мэдээллийг ТЕГ-т шалгуулахаар прокурорт шилжүүлжээ
Прокурор 3838 хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ
ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулжээ
Сайн уу АМЬДРАЛ минь?
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
ЗГ: Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна