Орчин үеийн интернэтийн хамгийн том вэб сүлжээ Facebook+ыг Америкийн программ хангамж хөгжүүлэгч, Марк Цукерберг 2004 онд Харвардын Их Сургуулийн оюутан байхдаа ангийн нөхөдтэйгээ хамтран санаачлан байгуулсан билээ. Үүнээс хойш уг вэбийг хэрэглэгчдийн тоо тогтмол өссөөр өдгөө сард тэрбум гаруй хүн тогтмол хэрэглэдэг алдартай сайт болжээ. Мөн Facebook сайтад өдөрт 1.13 тэрбум хүн "like" дарж, 219 тэрбум зураг шинээр байршиж, 7 тэрбум удаа өөрийн вэб хуудсаа шалгадаг байна. Түүнчлэн энэ онд 600 тэрбум хүн гар утсаараа дамжуулан Facebook-т холбогдсон гэсэн судалгаа гарчээ. Facebook сайт анх байгуулагдсанаас хойш хоёр жилийн дараа 2006 онд 25 сая хэрэглэгчтэй байсан бөгөөд хэрэглэгчдийн дундаж нас 19 байсан байна. Харин уг сайтыг Австрали, Канад, Герман, Их Британи, Америк зэрэг орны хэрэглэгч хамгийн их ашиглаж байжээ. Тэгвэл өдгөө 2012 онд Facebook сайт нэг тэрбум хэрэглэгчтэй, хэрэглэгчдийн дундаж нас 22 болсон ба Бразиль, Энэтхэг, Индонез, Мексик, Америк зэрэг орнуудад өргөн ашиглагдаж байна. Мөн Facebook сайтыг Хойд Америкт хамгийн их ашигладаг ба Африк тивийн орнуудад хамгийн бага ашигладаг аж.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ