Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч шүүх хилийн хоригийг нь хэвээр үлдээв

Moderator
1 цаг 49 минутын өмнө

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал шүүхэд ирүүлснийг шүүх хэлэлцээд яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл найруулагч Б.Баатар нь энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг эс зөвшөөрч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг шүүх өнөөдөр  хэлэлцлээ. Улмаар шүүхээс Б.Баатарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, түүний хилийн хоригийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна