Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Moderator
3 цаг 11 минутын өмнө

2026 оны есдүгээр сарын 28-наас 2026 оны 10 дугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ИРГЭД, ХАДЛАНЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД:

29-нд нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 02-нд нутгийн төв хэсгээр хур тунадас орж, шөнөдөө хүйтэн хэвээр байхыг анхааруулж байна.

ХУР ТУНДАС:

28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

САЛХИ:

28-нд ихэнх нутгаар, 29 болон 10 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

АГААРЫН ТЕМПЕРАТУР:

28, 29-н болон 10 дугаар сарын 02-нд нийт нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5…10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ХУР ТУНДАС:

28, 29 болон 10 дугаар сарын 02-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

САЛХИ:

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

АГААРЫН ТЕМПЕРАТУР:

28, 29-н болон 10 дугаар сарын 02-нд хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0-5 хэм, Яармаг-Сонгиноны орчмоор 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна