Хүн барьцаалж, 1.3 тэрбум төгрөг нэхсэн этгээдүүдийг баривчиллаа

Moderator
27 минутын өмнө

Бусдыг барьцаалж, 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчиллаа. “Манай 2 дүүг барьцаалсан байж болзошгүй байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын мөрөөр шалгахад 28-29 насны залуус ийм хэрэг үйлдсэн байсан аж.

Тэд 46 настай эмэгтэйг барьцаалан, хутга тулган сүрдүүлж, нөхөртэй нь яриулан, мөнгө авахаар болсон байв. Нөхөр нь эхнэрээ суллахын тулд өөрт байсан мөнгөн дээрээ өрөөлөөс мөнгө зээлэн авч, нийт 300 мянган ам.доллар, 300 мянган юань бэлтгэжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 1.3 тэрбум төгрөг болно.

Болсон явдлын талаар гадарласан ах дүүс нь цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэргийг таслан зогсоож, хүн барьцаалсан, сүрдүүлсэн этгээдүүдийг илрүүлэн, баривчиллаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.159
    43 минутын өмнө

    Худлаа байлгүй дээ

    Хариулах