2026 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Иргэд, тээвэрчид, хадланчид, тариаланчдын анхааралд:Есдүгээр сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 28-30-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Хур тунадас:Есдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:Есдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29 болон 10 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур:Есдүгээр сарын 25-27-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Есдүгээр сарын 28-30-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Есдүгээр сарын 26-нд бага зэргийн бороо, 28, 29-нд ялимгүй хур тунадас орно.
Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Есдүгээр сарын 25-27-нд шөнөдөө 1-6 хэм дулаан, Яармаг, Сонгиноны орчмоор 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, 28-30-нд эрс хүйтэрч шөнөдөө 3-8 хэм, Яармаг Сонгины орчмоор 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
Жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг прокурор руу буцааж, шинжилгээний баг дахин томилох санал гаргалаа
Украинд олзлогдсон иргэдийн мэдээлэл дунд Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир багтжээ
Сэрэмжлүүлэг: Шахмал түлшний хүргэлт хийх нэрээр бусдын иргэний үнэмлэхийг ашиглан хохироож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна