Тавантолгой түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна.
Сүүлийн үед хүргэлт хийх нэрээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон гар утсанд дарсан иргэний үнэмлэхийн зургаар түлш худалдан авч, бусдыг хохироосон тохиолдол гарчээ. Бусдад иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээж, зургийг нь даруулснаар хэн нэгэн таны өмнөөс шахмал түлш худалдан авч, та түлшээ авч чадахгүй болж, түлшгүй үлдэх эрсдэл үүсэх аж.
Иймд иргэн та иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэнд үлдээхгүй, зургийг нь даруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Та борлуулалтын цэгээс түлш худалдан авахдаа хотула аппликейшн ашиглахаас гадна иргэний үнэмлэхээ заавал биетээр авч очин, мэдээллээ бусдад алдахаас сэргийлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
Жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг прокурор руу буцааж, шинжилгээний баг дахин томилох санал гаргалаа
Украинд олзлогдсон иргэдийн мэдээлэл дунд Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир багтжээ
Сэрэмжлүүлэг: Шахмал түлшний хүргэлт хийх нэрээр бусдын иргэний үнэмлэхийг ашиглан хохироож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Гүйцэж түрүүлэх гэж яарахаасаа өмнө үүнийг анхаар
Нийтийн тээврийн зарим чиглэлд шинэ зогсоол нэмлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна