2024 онд болсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр болж байна.
"Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин тус компанийн жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Шүүх хурлын үеэр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч прокурорын саналыг буцааж, хэргийн дүгнэлтийг шинжилгээний баг дахин томилж дахин гаргах санал дэвшүүллээ. Учир нь прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Мөн галын шалтгааныг жолоочийн буруугаас эсвэл гаднын нөлөөтэй эсэхийг яг тогтоогүй тул иргэнийг шүүх нь учир дутагдалтай гэж үзэв.
Мөрдөгчид хэргийн материалыг өмгөөлөгч болон хэрэгт холбогдогчид танилцуулахгүй шууд прокурорт шилжүүлж, түүнийг прокурор шүүхэд өгсөн нь хууль зөрчиж байна
Ташрамд дурдахад, 2024 онд Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
Жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг прокурор руу буцааж, шинжилгээний баг дахин томилох санал гаргалаа
Украинд олзлогдсон иргэдийн мэдээлэл дунд Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир багтжээ
Сэрэмжлүүлэг: Шахмал түлшний хүргэлт хийх нэрээр бусдын иргэний үнэмлэхийг ашиглан хохироож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна