Э.Цэндбаатар, Мухаммад Якубов нарын тулаан арваннэгдүгээр сард болно

Moderator
1 цаг 39 минутын өмнө

МУГТ Э.Цэндбаатар Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой ээлжит тулаанаа арваннэгдүгээр сарын 13-нд хийхээр боллоо.

Тулаан АНУ-ын Техас мужид мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 130 фунт (58.97 кг)-ын жинд зохион байгуулагдана.

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан бол Мухаммад Якубов 24 тулаанаас 23 ялж, нэг ялагдсан амжилттай яваа тамирчид юм. Мухаммад Якубов тус жингийн чансаанд долдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар топ-10-руу орж иржээ. 

Тэдний тулаан энэ оны дөрөвдүгээр сард болохоор товлогдсон байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. Тэгвэл ийнхүү тулааны шинэ товыг тогтоож, хоёр боксчны рингэнд гарах өдөр тодорхой боллоо.

May be an image of text


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна