“2026-2027” оны хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадуудын хуваарийг баталжээ

Moderator
6 цаг 42 минутын өмнө

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу олимпиадыг Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцан зохион байгуулдаг.

Олимпиадын ерөнхий хороо 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний цаашдын баримтлах чиглэл, уялдаа холбоотой хамтран ажиллах,

2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Улсын болон Олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмж,

2026-2027 оны хичээлийн жилийн Олимпиадын хуваарь, товыг тогтоохдоо Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд болон Боловсролын яамны саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулснаар баталлаа.

819483055_1651417246999258_5507826355409611039_n

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна