Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад удаагүй байгаа Э.Галбадралын “5Z мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан “Эрүүл залуу хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.
Тус хөтөлбөр нь 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамруулахад чиглэх юм. Хөтөлбөрийн хүрээнд эхний хандивын тоног төхөөрөмжийг өнөөдөр "АЗХ"-ны удирдлагууд хүлээн авлаа.
Боловсролтой, эрүүл залуу хүн бол Монголын баялаг тул Ардчилсан залуучуудын холбоо боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөтөлбөрийг Мед импорт Монголиа ХХК дэмжиж, БНХАУ-ын тэргүүлэх зэрэглэлийн технологийн дэвшил бүхий "SonoScape" брэндийн ЭХО аппарат, "Genrui" брэндийн хавдрын эрт илрүүлгийн төхөөрөмжүүдийг хандивлалаа. Эдгээр үйлдвэрлэгчид дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт ашиглаж буй орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглан залуусын эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулах зорилготой АЗХ-ны “Эрүүл залуу хүн” хөтөлбөрийг дэмжиж урт хугацаанд хамтран ажиллахаа мөн уулзалтын үеэр илэрхийллээ.
"SonoScape" компани нь 19 дэх жилдээ эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа ба хэт авиан оношлогооны 15 төрлийн аппарат үйлдвэрлэдэг БНХАУ-ын тэргүүлэгч компани юм. "Genrui bio tech" компани нь хавдрын оношлогооны тест, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дагнан дэлхийн олон оронд тоног төхөөрөмж нийлүүлж буй талаар уулзалтын үеэр онцоллоо.




Боловсролтой залуу хүн
Эрүүл залуу хүн
Ардчилсан залуучуудын холбоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Сэтгэгдэл бичигдээгүй байна