Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
"Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг хавсралтаар баталлаа.
Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд ашиглах систем, мэдээлэл солилцох сервисийн хөгжүүлэлт, сангийн цахим хуудасны ажиллагааг хариуцан зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий байгууллагуудад мэргэжил арга, зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Журам батлагдсанаар төрийн байгууллагын хүнд суртал, баримт бичгийн давхардал, олон шат дамжлага бүхий хүндрэлтэй, тодорхойгүй асуудлууд шийдвэрлэгдэж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, зах зээлийн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас эхлээд олгох хүртэлх бүх үе шатны үйл ажиллагаанд холбоотой баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, цаашлаад албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил буурч, авлигын индекс болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд ахиц дэвшил гарна гэж үзлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна