NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Moderator
14 цаг 30 минутын өмнө

“Улаанбаатар Түншлэл 2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн 2026 оны 9-р сарын 17–20-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Имарт нь Emart Club B2B үйлчилгээ болон No Brand-ийн бүтээгдэхүүнүүдээ нэг дор танилцуулан оролцлоо.

50 дахь удаагаа зохион байгуулагдсан тус үзэсгэлэнгийн үеэр дотоод, гадаадын хүнсний үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи, шийдлүүдээ танилцуулсан юм.

Имартын 17-р павильонд No Brand-ийн өдөр тутмын хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулахын зэрэгцээ Emart Club-ийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан B2B худалдан авалт, бүтээгдэхүүн нийлүүлэлт болон хамтын ажиллагааны боломжуудыг бизнесийн харилцагчдад хүргэлээ.

Үзэсгэлэнгийн дөрвөн өдрийн турш манай павильоноор зочлон, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон нийт зочид, харилцагч, түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна