Монгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн өнгийг тодорхойлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирлын бэлтгэл ажил эхэллээ. Монголын Үндэсний бөхийн холбооноос “Алтан цом”-ын барилдаанд оролцогч багуудын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар шинэ улирлын барилдааны журам, зохион байгуулалт, өрсөлдөөний хэлбэр, цаашид тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, чанартай болгох боломжуудын талаар хэлэлцэж, оролцогч багуудын төлөөллийн саналыг сонссон юм.
ХУУЧИН БАГУУДААС 5 БАГ ОРОЛЦОНО
2026–2027 оны “Алтан цом”-ын барилдаанд өмнөх улиралд оролцож байсан багуудын 60 орчим хувь нь оролцохоо мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ “Алтан цом”-ын өрсөлдөөнийг өргөжүүлж, шинэ баг, байгууллагуудыг оролцуулах санал ч гарч байна. Тиймээс шинэ багуудын оролцоог дэмжиж, тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэхэд талууд санал нэгдлээ. Ингэснээр энэ улирлын “Алтан цом” шинэ бүрэлдэхүүн, шинэ тактик, шинэ багуудын хүч сорьсон талбар болох хүлээлттэй байна.
ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ САНАЛАА ӨГЛӨӨ
Нэгдсэн уулзалтад “М Си Эс Групп” ХХК, “МИГ Даатгал” ХХК, “Хатант Интернэшнл” ХХК, “Шунхлай спорт клуб”, “Макс Групп”, “Нэгдэл Клуб” -ийн төлөөллүүд оролцлоо. Багуудын зүгээс тэмцээний зохион байгуулалт, өрсөлдөөний чанар, дүрэм журмыг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн нь “Алтан цом”-ыг илүү өндөр түвшинд хүргэхэд чухал алхам болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна