Бямба гараг буюу 9-р сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дорнодын зарим сумд, Хэнтий, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно.
12-13-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 13-ны НЯМ гарагт Дорнодын зүүн сумдын нутгаар бага зэргийн бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, 13-нд /Ням/ говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
9-р сарын 12, 13-ны өдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгааар +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
Түүнчлэн 9-р сарын 12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
9-р сарын 14-нөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна