Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Moderator
1 цаг 40 минутын өмнө

Унгар Улсын Будапешт хотод 09 дүгээр сарын 11-13-ны хооронд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х. Цагаанбаатар дасгалжуулагчийн удирдлага дор 9 тамирчин хүч үзэж байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг 52 кг 57 кг Эрэгтэйчүүдийн 60 кг 66 кг жингийн тамирчдын барилдаан болж, 48 кг жинд өрсөлдсөн Монгол Улсын гавъяат тамирчин Дэлхийн Аварга Олимпын мөнгөн медаль Бавуудоржийн Баасанхүү хүрэл медаль хүртэж дэвжээнээ эргэн эрэлт хийлээ.

Удахгүй ОУХМ Ө.Бямбасүрэн эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд Аваргын Алтан медалын төлөө өрсөлдөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна