“Хурд”-ын Отгоо бут авах нь ээ


“Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч,СТА Д.Отгонбаяр нь анх 1992 онд “Хурд” Хамтлагт орсноос хойш өнөөг хүртэл 20 жилийн турш Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг бий болгон шаргуу хөдөлмөрлөж ирсэн залуу уран бүтээлч юм. Тэрээр дуу болон хөгжмийн аязуудыг чадварлаг зохиочдог авьяастай нэгэн. Энэ нь өөрийн хамтлагтаа болон Монголын рок попын тэнгэрт гялалзаж байгаа үе үеийн хамтлаг дуучдад зориулж бичсэн олон сайхан дуунуудаас нь харагддаг.  Эдгээр та бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн үе, үеийн хит дуунуураа рок, поп оддын нэгдсэн тоглолтоороо 10 сарын 12, 13-нд үзэгч та бүхэнтэйгээ уулзах гэж байна.  Тоглолтонд : 

1. Чи минийх- МУГЖ Б.Сарантуяа, Д.Төмөрцог “Хурд” хамтлаг

2. Хаа ч цуг- СТА Сэрчмаа

3. Дурлал- СТА Сэрчмаа

4. Зүүдэнд ирэх жаргал- “Номин талст” 

5. Би гэртээ- “Номин талст”

6. Би түүнийг харахаараа “Номин талст” 

7. Өдрийн бодол шөнийн зүүд- СТА Наран

8. Хайрыг юугаар ч солишгүй- СТА Наран

9. Чамд таалагдахын тулд- дуучин Дэрэмээ

10. Сүүлчийн хичээлийн дараа- дуучин Дэрэмээ

11. Би чамд хайртай- Чимбаа

12. Нар тусах эхний оргил- Бүх одод

13. Эх орон- МУГЖ Дамчаа, Хурд хамтлаг

14. Хайр бүх хүний зүрхэнд бий- МУГЖ Сарантуяа, Эмоушин, Хурд

15. Зөөлөн зөөлөн үнс- МУГЖ Алтанцэцэг

16. Чи хэвээрээ- СТА Анхаа, Халиун  гэх мэтчилэн олон сайхан ая дуунуудаа өргөн барих юм байна.