2026 оны есдүгээр сарын 11-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
Хур тунадас:Есдүгээр сарын 11, 12-нд Төв аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12-нд зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Есдүгээр сарын 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүн байна. 14-нөөс ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1-6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Есдүгээр сарын 17-нд өдөртөө бага зэрийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи:Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 17-19-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Есдүгээр сарын 12, 20-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм дулаан, Яармаг, Сонгиноны орчмоор 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 4-9 хэм, Яармаг Сонгины орчмоор 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна