Энэ жил "Гэрт ойр сургууль" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж 50 тэрбумыг төсөвд тусгаад буй. Үүний хүрээнд гурван хувийн сургуулийн тоног төхөөрөмжийг сайжруулахаар долоон тэрбумыг тусгасан. "Их засаг кинг", "Империал", "Шинэ санаа" зэрэг гурван сургууль яаманд хүсэлтээ өгсөн" хэмээн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэвлэлд ярьсан. Уг асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралаас тодруулахад, "Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ. Боловсролын яам тус санхүүжилтээ нээлттэйгээр түмэн олондоо ярих хэрэгтэй. Будилуу яриагаар биш тэр асуудлаа нотлох баримттайгаар ярих хэрэгтэй. Би хариуцлагатайгаар хэлье. Төсөв мөнгөн дээр суулгачихсан байгаа хөтөлбөрөө олон нийтэд ямар зорилготой, ямар үйл ажиллагаа хийх юм гэдгээ ил тод тайлбарлах нь зүйтэй.
Хувийн сургуульд хувьсах зардлыг жил болгон төлбөртэй нь уялдуулан өгдөг юм билээ. Таван саяас бага төлбөр хүүхдээс авч байгаа бол тодорхой дэмжлэг үзүүлж явсан юм билээ. Хэдэн жилийн өмнө журмаа шинэчилсэн юм байна гэж би ойлгосон.
Ер нь төрийн сургуулийнхаа дэргэд дотуур байр барих нь зүйтэй гэдэг бодлогыг баримталж байгаа. Төрийн өмчийн сургуулиудын хүрэлцээ хангалтгүй байна. Гэхдээ энэ жил бүсүүд дээр дотуур байрыг нь бариад тэндээ амьдраад суралцах зорилгыг хэрэгжүүлж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна