Трамвай нь цахилгаанаар ажилладаг учир уламжлалт түлшээр ажилладаг тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад ашиглалтын зардал харьцангуй бага, хорт хий болон дуу чимээ ялгаруулахгүй.
Мөн тогтсон чиглэл болон цагийн хуваарийн дагуу үйлчилдэг системтэй учир нэг дор олон зорчигч тээвэрлэх давуу талтай. Тиймээс нийслэл Улаанбаатар хотын хүн амын ачаалал өндөртэй хоёр чиглэлд “Улаанбаатар Трам” төслийг төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төв буюу зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 11 км урт, 16 зогсоолтой байх ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тус шугам нь оргил ачааллын үед цагт 6,509 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас 120 мянгатын уулзвар хүртэлх чиглэлд 13.2 км урт, 19 зогсоолтой байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд цагт 5,591 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна.
“Улаанбаатар Трам” төсөл бүрэн хэрэгжиж, ашиглалтад орсноор өдөрт 13–25 мянган зорчигч тээвэрлэх боломж бүрдэх бөгөөд цагт 10–12 мянган зорчигч хүлээн авах хүчин чадалтай нийтийн тээврийн шинэ сүлжээ бий болно. Үүний зэрэгцээ замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 25.7 хувиар нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 23.6 хувиар өсгөх боломжтой гэж тооцоолж байна.
“Улаанбаатар Трам” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, 1 дүгээр шугамын үнэлгээний тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар, 2 дугаар шугамын үнэлгээний тайланг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.
Төслийн 1, 2 дугаар шугамын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан батлагдаж, мэдээллийн санд байршаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна