Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана

Moderator
1 цаг 56 минутын өмнө

Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. 

Монгол-Оросын хилийн боомтууд энэ сард хэвийн ажиллах бол Монгол-Хятадын автозамын Байтаг боомт есдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд түр хаана. Мөн автозамын Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомт есдүгээр сарын 25-ны өдөр түр хаах юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна